Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Украины тамирчин Оксанатай Херхелтэй барилдсан ч 7:10 онооны харьцаагаар хожигдлоо.
С.Цэрэнчимэд Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожин мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанаа Украины бөхтэй хийж, хожигдлоо.
Өнгөрсөн жил Узбекистаны Ташкентад болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан С.Цэрэнчимэд энэ жил мөнгөн медаль авч дэлхийн аваргын хос медальтан болж байна.
Ч.БОЛОР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment