Tuesday, August 4, 2015

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээлэл

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээлэл

4 минутын өмнө

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.615% хүүтэй 218,394 ширхэг буюу 21.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ. 

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.


АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 4,469 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 14.615%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10,014,656,409.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.             

Энэ өдөр MSE ALL индекс 965.30 нэгж болж 0.24%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,308,071,500,600.00 төгрөг боллоо.

 Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment