Tuesday, August 4, 2015

Сонсголгүй бэрхшээлтэй иргэдийн ААШТ Монголд болно

Сонсголгүй бэрхшээлтэй иргэдийн ААШТ Монголд болно

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ нь Монгол Улсад зохиогдож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын анхны тэмцээн юм. Тэмцээн Худалдаа аж үйлдвэрийн танхимд найм хоногийн турш болох бөгөөд одоогоор 5 орны 25 шатарчин(эрэгтэй) оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Олон улсын сонсголгүй иргэдийн шатрын хороонд Азийн долоон орон харьяатай байдаг аж.

Дашрамд дуулгахад, Сонсголгүй бэрхшээлтэй иргэдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хувийн төрлөөр анх 2001 онд зохиогдож, 2005 онд хоёр дахь тэмцээн болж байсан байна. Харин 10 жилийн дараа гурав дахь тэмцээнийг манай улс зохион байгуулах эрхийг өнгөрсөн онд авч байжээ.

Тэмцээний албан ёсны сайт: http://adcc2015.mn

Ч.БОЛОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment