Эрэгтэй баг Кубыг хожиж, шөвгийн наймд үлдлээ
Жүдо бөхийн багийн дэлхийн аваргын хэсгийн барилдаан энэ цагт болж байна. Манай эрэгтэй баг "D" хэсэгт Кубын багтай эхний барилдаанаа хийж, 5-0-оор хожсоноор шөвгийн наймд үлдлээ. Энэ хэсэгт Гүрж Тунисийн багийг хожсоноор манай багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө барилдахаар боллоо.
"А" хэсгээс Япон, Казахстан, "В" хэсгээс Бразил, Герман, "С" хэсгээс ОХУ, БНСУ, "D" хэсгээс Монгол, Гүрж шөвгийн наймд үлдлээ.
Харин манай эмэгтэй баг "D" хэсэгт багтаж, эхний барилдаандаа Казахстаныг 5-0-оор хожсон. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө БНСУ-ын багтай оноолт таарсан. Монгол-БНСУ-ын барилдаан энэ цагт болж байна.
"А" хэсгээс ОХУ, "В" хэсгээс Польшийн бүсгүйчүүд өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд үлдээд байна.
ШУУД ҮЗЭХ
Ч.БОЛОР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment