Рафаэль Надаль Хамбургт түрүүлэв
22 минутын өмнө

Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль Германы Хамбург хотноо болсон ATP World Tour 500 ангилалд багтах 2015 International German Open тэмцээнд түрүүлжээ. Тус тэмцээнийг тэргүүлэн тоглосон Рафаэл Надаль нийт таван тоглолт хийхдээ финалд Италийн Фабио Фонинийг 7-5, 7-5-аар буулган авсан байна. Тус тэмцээнд Надаль 2008 онд түрүүлж байсан бол Фабио Фонини 2013 онд аварга болжээ. Надалийн хувьд энэ жилийн гурав дахь тэмцээнийхээ түрүүг хүртэж байна.
Өнгөрөгч долдугаар сард болсон "Уимблдон"-ыг хоёрдугаар тойргоос орхиж байсан дэлхийн экс тэргүүн теннисчин Рафаэль Надаль АTP-ээс гаргасан сүүлийн чансаагаар 10-т бичигджээ.
Ч.БОЛОР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment