
Улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 15-нд дууссан. Энэ жил буюу 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд сургуульд элсэх хүүхдүүдийн бүртгэл хангалтгүй буюу нийт 27 мянга 614 хүүхэд бүртгүүлэхээс 77 хувь л заасан хугацаандаа бүртгүүлжээ. Иймээс улсын болон хувийн бага, дунд сургуульд хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг, эхчүүдэд хандан дараах мэдээллийг бэлтгэлээ.
Ирэх наймдугаар сарын 20-ноос бүртгүүлэх боломжтой
Хүүхдээ бүргүүлж амжаагүй эцэг эхчүүд хаана хэрхэн хандах талаар нийслэлийн Боловсролын газрын ажилтан М.Болдбаатараас тодруулахад "Нийслэлийн боловсролын газраас бүх хүүхдийг сургуульд хамруулах үүднээс ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл нэмэлт бүртгэл явуулахаар болсон. Энэ хугацаанд эцэг, эхчүүд бүрдүүлэх материалыг хамрах хүрээ буюу харъяа сургуульдаа хандан хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм" гэх хариултыг өгч байна.
Бүртгүүлэхэд хураамж төлөхгүй
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлэх эцэг, эхчүүд харъяа сургуульдаа холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн хандах боломжтой юм. Ингэхдээ ямар нэгэн хураамж, төлбөр, шалгалт өгөхгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас онцолж буй.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ. Үүнд:
• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
• Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзэх юм. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд огт суралцаагүй хүүхдүүд нийслэлийн Боловсролын газрын Боловсролын хэлтсээс лавлагаа авч харъяа сургуульдаа хандах нь зүйтэй юм байна.
Аль сургуульд бүртгүүлэх вэ?
Нийслэлийн Боловсролын газрын даргын "ЕБС-иудын хамран сургах тойрог" тушаалын дагуу оршин суугаа байршилаас хамаарч дараах сургуулиудад хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм. /Жагсаалтыг хүснэгтээр үзүүлэв/

















This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment