Sunday, June 21, 2015

С.Баярцогт: Тавантолгойн төслийг эргүүлэн татна

С.Баярцогт: Тавантолгойн төслийг эргүүлэн татна

12 минутын өмнө

-"Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015" чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ долоо хоногт Тавантолгойн гэрээний төслийг эргүүлэн татахаар болсон тухай мэдэгдлээ. Тэрээр "Тавантолгой" гэдэг бол тавантолгой л гэсэн үг. Одоо бол Цанхи, Ухаа худаг гэсэн хоёр толгойг хөгжүүлэх төслийг өргөн бариад байгаа. Бид ярьж байгаад энэ долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо татаж аваад шинээр таван толгойг тавууланг нь хөгжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлдэж байна. Ингэснээр Тавантолгойн нийт баялгийн 60 хувь нь байгаа үлдсэн гурван толгойг хамтад нь хөгжүүлэх юм гэлээ-

Итгэлцлийг бий болгох, хөрөнгө оруулчдын анхаарлыг татах зорилготой "Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015" уулзалт энэ сарын 19-нд болж бизнеснийнхэн чуулсан. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн томоохон сэдвүүдийн нэг болох "Мега төсөл ба хөгжлийн явц" сэдвээр оролцогчид байр сууриа илэрхийлж цаашид хэрэгжүүлэх мега гэгдэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч нарт ямар боломж байгаа талаар хэлэлцсэн юм.

Энэхүү сэдвээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан "Монголын эдийн засаг дахь мега төслийн ач холбогдол" сэдвээр дараах илтгэлийг тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ,

-Багануур, Шивээ овоогийн нүүрсний ордын тухайд ашиглагдаж эхлээд 20-30 болсон ч цаашдаа ч үргэлжлэн ажиллана. Мөн V цахилгаан станцад нүүрс нийлүүлэх гэрээ одоогийн байдлаар коксжих нүүрсний чиглэлээр "Эрдэнэс тавантолгой" компанитай хамтран ажиллаж байна. "Оюутолгой" бол монголд өрнөж байгаа томоохон мега төсөл бөгөөд цаашдын нөхцөл байдлыг тодорхойлогч төсөл юм. Оюутолгойн тухайд Монгол Улсын зүгээс цаашдаа хоёрдахь үе шат буюу гүний уул уурайг ашиглах чиглэлээр ажиллаж байна. Гүний уурхайд хүдрийн нөөцийнх нь 80 хувьд байгаа. Тиймээс энэ төсөл дээрх хувьцаа эзэмшигчид идэвхитэй ажиллаж, анхаарлаа хандуулах болов уу. Гүний уурхайн төслийг эхлүүлэхээр болсон нь зах зээл дээр эерэг мэдээллийг дагуулсан гэхэд болно. Үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчийг татах улмаар санхжүүжилтийг олсноор бизнесийн боломжуудийг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж үр шимийг нь хүртэхийн тулд хөрөнгө оруулагч нарт таниулах хэрэгтэй байна. Тиймээс манай улсын зүгээс компаниудтай хамтран ажиллахдаа эрхзүйн орсноо улам бөоловсронгуй болгох хэрэгтэй байна гэж онцолсон юм.

Мөн бизенсний дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон хөрөнгө оруулагч, бизнесийн хүрээнийхэн хөрөнгө оруулагч нарт ямар боломж байна гэдгийг ихээхэн сонирхож байсан юм. Энэ асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дараах хариултыг өгсөн юм.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:

Тавантолгойг тавууланг нь хөгжүүлэх үүднээс төслийг эргүүлэн татна

Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр ч чухал эдийн засагтай холбоотой хууль олонхийн дэмжлэг авсангүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацууртын тухай тогтоолын төсөл олонхийн дэмжлэг аваагүй. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэхгүй гэсэн үг биш. Эрүүгийн хуулиа баталчихаад Эдийн засгийн ил тод байдлыг Эрүүгийн өршөөлийн тухай хуультай хамтран баталж чуулган завсарлахаас өмнө эдийн засгийн либералчилах, бизнес эрхлэж байгаа хүмүүст нэг удаа боломж олгох боломжтой болгоно. Гацууртын ордыг эргэлтэд оруулж 70 тонн алтыг ашиглах асуудал нь төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлөх юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан манай улсад 16 ордод төр өөрөө хувь эзэмшиж байгаа гэлээ. Ийнхүү төр хувь эзэмшиж байгаа тохиолдолд рояалтигаар сольж болох асуудлыг Гацууртын ордод турших гэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагч нартай нэг л удаа ойлголцож асуудлыг бүрэн шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг. "Оюутолгой", "Тавантолгой" бол том төсөл. "Тавантолгой" гэдэг бол тавантолгой л гэсэн үг шүү дээ. Одоо бол Цанхи, Ухаа худаг гэсэн толгойг хөгжүүлэх төслийг өргөн бариад байгаа юм. Бид ярьж байгаад энэ долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо татаж аваад шинээр таван толгойг тавууланг нь хөгжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлдэж байна. Ингэснээр Тавантолгойн нийт баялгын 60 хувь нь байгаа үлдсэн гурван толгойг хамтад нь хөгжүүлэх юм. Энэ асуудлыг мөн 1300 километр төмөр замын төсөлтэй ч уяхаар ажиллаж байна. Энэ асуудалд Японы талтай өргөн хүрээний санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар бэлдэж байна. Энэ бол дэд бүтэц эрчим хүчний салбарыг ажиглах боломж бүрдэнэ. Хөрөнгө оруулагч нарт цаашид хамтран ажиллах ямар томоохон төсөл байгаа талаар дуулгах нь зүйтэй болов уу. Дараагийн том төсөл бол шууд манай улстай холбогдохгүй ч гэлээ манай улсын нутаг дэвсгэр дээгүүр явах хийн хоолой, транзит төмөр замын бүтээн байгуулалт байгаа. Энэ бол бас нэг бодитой том төсөл юм. Мөн гуравдахь том төсөл нь Богд уулыг тойрон хөгжих "Майдар эко сити"-тэй холбоотой хөшигтийн хөндийн онгойны буудал, Богд уулын төмөр зам байх болов уу. Мөн Алтанбулаг-Замын-Үүдийг холбож байгаа хурдны зам, Хөшигтийн хөндийгөөс Улаанбаатар орох хурдны зам, тээврийн гурван төрөл орсон ложистикийн төв, эдийн засийн чөлөөт бүс гэсэн том цогцолбор төслүүд яригдаж байна. Японтой хийсэн хэд хэдэн удаагийн айчлалын явцад нүүрсэн дээр шүүмжлэлтэй ханддаг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болсон. Энэ нь нүүрснээс шингэн гаргадаг төслийг хэрэгжүүлэх асуудал. Ингэснээр дэлхийн эрчим хүчний эх үүсвэр болно гэдгийг онцлох хэлэх гэсэн юм.


Монгол Улсын сайд М.Энхсайхан: Мега төслийн эрин үе ирээд байна

Юуны өмнө Мега төсөл гэдэг асуудал яригдаж байхад мега төсөл гэж юуг ойлгох вэ гэдгийг ярих нь зүйтэй болов уу. Олон улсад мега төсөл гэж үнийн дүн нь тэрбум ам.доллараас давсан төслийг мега төсөл гэдэг. Гэхдээ үнийн дүн нь чухал биш байх, олон сонирхлын уулзвар дээр байдаг, улстөржихдөө амархан, дэд бүтэц сул, их хэмжээний хөрөнгө шаардсан төслийг мега төсөл гэж нэрлээд байгаа юм. Манайд мега төсөл гээд олон төсөл яригдаж байгаа. Мега төслийг анхнаас нь зөв боловсруулахгүй бол унамтгай, хагарамтгай төсөл байдаг. Мега төсөл бол анхнаасаа төр хувийн хэвшлийн хоорондын төсөл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би хувьдаа хувийн хэвшил төрийн түншлэл гэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Гол дүрд хувийн хэвшил тоглож төр туслан дэмжих хэрэгтэй байдаг. Төр гэдэг үг өмнө нь байхаар төр нь дарамтлах гээд байдаг талтай. Одоо бол Монгол Улсад мега төслийн эрин ирсэн. Өөрийн эрхгүй хөгжлийн үе шатаар мега төслийн эринтэй золгож байна. Эхний хэдэн төсөл бэрхшээл, зовлон дундуур явах л байх. Нэг бэрхшээлийг давчихсан тохиолдолд цаашид мега төсөл саадгүй явах болно.

Д.ЖАРГАЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment