Monday, June 8, 2015

Жуулчид юу үзэж болох вэ?

Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 он гэхэд 5 сая  жуулчин хүлээж авах зорилго тавиад буй. Түүнчлэн нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын жуулчид болон хотын иргэдэд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах зорилгоор энэ зун нийслэлд дараахь томоохон соёл урлагийн хөтөлбөрүүдийг зохион байгуулах гэж байна.


ЖУУЛЧИД ҮЗЭХ БОЛОМЖТОЙ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨРҮҮД:

  • Зургадугаар сарын 27. "UB dance" фестиваль чөлөөт бүжгийн үдэш. Хаана болох: Чингисийн талбай.

  • Зургадугаар сарын 27, 28. "Play time" амьд хөгжмийн наадам. Хаана болох: Монгол шилтгээн.

  • Долдугаар сарын 4. "Бест оф классикс" сонгодог урлагийн үдэш. Хаана болох: Чингисийн талбай. 

  • Долдугаар сарын 5. "Их талын жазз" олон улсын жазз хөгжмийн наадам. Хаана болох: Цэрэндоржийн гудамж дахь задгай талбайд.

  • Долдугаар сарын 6-9. Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаан. Хаана болох: Соёл Урлагийн их сургууль.

  • Долдугаар сарын 10.  "Үйлсийн сайхан Улаанбаатар" мюзикл.

  • Долдугаар сарын 10. "Дээлтэй монгол наадам". Хаана болох: Чингисийн талбай.

  • Долдугаар сарын 10. "Учиртай гурван толгой дуурь". Хаана болох: Чингисийн талбай.

  • Долдугаар сарын 11. "Ариун хаврын тахилга" этно балет.

  • Долдугаар сарын 11. "Улаанбаатарын үдэш". Хаана болох: Чингисийн талбай.

  • Долдугаар сарын 12. "Сайланс вайт" дижи урлагийн шоу. Хаана болох: Үндэсний Соёл амралтын хүрээлэн.

  • Долдугаар сарын 12. "Монгол дэнс фестиваль". Хаана болох: Драмын эрдмийн театр.

  • Долдугаар сарын 12. "Colors of Mongolia" хүндэтгэлийн тоглолт.

  • Долдугаар сарын 13. Морин хуурын олон улсын фестиваль. Хаана болох: Чингисийн талбай.

  • Наймдугаар сарын 1. Олон үндэстний хоолны өдөрлөг. Хаана болох: Үндэсний соёл амралтын хүрээлэн.

  • Наймдугаар сарын 7. "Алдрын танхим" рок, поп оддын хүндэтгэлийн концерт. Хаана болох: Чингисийн талбайд

  • Наймдугаар сарын 8. "Даншиг наадам, хүрээ цам" Өндөр гэгээний ойд зориулсан соёлын  арга хэмжээ. Хаана болох: Хүй долоон худаг.

  • Наймдугаар сарын 8, 9. "Улаанбаатар фүүд" фестиваль. Хаана болох: "Вива сити" хороолол.

Б.ЭНХ


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment