Sunday, June 21, 2015

Эзнээ аварсан муур “баатар” цол хүртжээ

Эзнээ аварсан муур "баатар" цол хүртжээ

АНУ-ын Лос-Анжелес хотын амьтан хамгаалах "SpcaLA" байгууллага энэ жил 33 дахь удаагийн баатар нохойг зарлан тунхаглах "Annual National Hero Dog Award" наадмыг зохион байгуулжээ.

Гэхдээ энэ удаа баатар цолыг нохойнд биш, мууранд олгосноороо өмнөх жилүүдийнхээс онцлогтой болсон байна. Тодруулбал, өнгөрөгч онд дэлхий дахинаа дөрвөн настай эзнээ аварсан хэмээн алдаршаад байсан  Тара муур энэ удаа "баатар" цол хэргэмийг хүртжээ.

Тара Калифорни мужийн Бэйкерсфилд хотноо амьдардаг Триантафилогийнхний тэжээвэр муур аж. Муур өнгөрсөн оны тавдугаар сард гэрийнхээ гадаа тоглож байсан дөрвөн настай Жереми Триантафила руу хөрш айлынх нь нохой дайрах үед баатарлагаар эзнээ хамгаалж, нохойг хөөж явуулсан юм.

Түүний энэ бичлэг хяналтын камерт бичигдэж, дэлхийн мэдээллийн агентлагууд тэрхүү бичлэгийг цацаж байсан билээ.  

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment