Monday, June 22, 2015

Катар 138 жил хүрэлцэх байгалийн хийн нөөцтэй

Катар 138 жил хүрэлцэх байгалийн хийн нөөцтэй

Хэрэглээ энэ хэвээр байвал Катар улсын байгалийн хийн нөөц 138 жил хүрэлцэнэ гэдгийг Катарын үндэсний банкны эдийн засгийн тайлбарт дурьджээ. Энэхүү байгалийн хийн арвин нөөц нь Катарыг дэлхийн чинээлэг орнуудын нэг болгодог аж.

Олон улсад цэвэр эрчим хүчний хэрэглээ улам өсөх хандлагатай байна. Тухайлбал, Их Британийн шингэрүүлсэн байгалийн хийн  импорт өнгөрсөн онд 20.5 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин Катар улс бол шингэрүүлсэн байгалийн хийн зэх зээлийг тэргүүлэгч орон юм. Шингэрүүлсэн байгалийн хий гэдэг нь -160С хэмд хөргөж, шингэн хэлбэрт хувирган тээвэрлэхэд хялбар болгосныг хэлдэг аж.

Одоогоор Катар улс байгалийн хийн нийлүүлэлтээр АНУ, ОХУ-ын дараа гуравдугаарт бичигдэж байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment