Хонгор нутгийн элэг нэгт түмэн олон та бүхнийхээ
амгаланг айлтган мэндчилье
Та бидэнд байгаа энэхүү асар их боломжийг зөв, зүйтэй ашиглахад Шинэчлэлийн бодлого үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа аймаг орон нутгийнхаа уул, ус, бэлчээр, ургамал, ан амьтан, ашигт малтмал, байгаль орчноо хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан ухаалгаар хандах нь хойч үеийн өмнө хүлээх үүрэг юм.
Эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй газар тариаланг хослуулан эрчимжүүлж, үйлдвэрлэл, бизнесийн бусад салбарыг жигд хөгжүүлэн найдвартай чанартай, дэд бүтцийг бий болгож, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлж, аж амьдралыг сайжруулах нь бидний эрхэм зорилго юм. Чухам үүний төлөө боломжит бүх нөхцлөө дайчлан ажиллахыг говь хангайн цэнхэр орны бүрэн эрхт эзэд, энэ нутагтай холбоотой хүн бүр хүсэж байгааг гүнээ ухамсарлаж байна.
Хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад үр ашигтай үйлдвэрлэлийн салбарыг нэмэгдүүлж, шууд ардчиллыг жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлж, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй санаачилгыг дэмжин, ашиг сонирхлын зөрчилгүй, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга батыг сайжруулж, иргэндээ хүрч үйлчилдэг,иргэдээ сонсдог ард түмнийхээ төлөө бүхнийг зориулсан нийгэм байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment