Tuesday, May 19, 2015

Forbes Оросын амжилтын тухай

-Хүний капитал ба хямралын хяналт-

Барууны хориг Орост цохилт болох ёстой байлаа гэтэл түүний эдийн засаг нь одоо олон хүний тооцоолж байснаас сайн байдалд байна гэж Forbes сэтгүүлийн эдийн засагч Кеннет Рапоза бичжээ.

 

Шинжээч үүнийгээ батлах олон баталгааг дурьдсан байв. Тухайлбал, хүний капитал (The Human Capital Report) гэсэн Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан шинэ чансаанд Орос 55-р байрнаас 26-д бичигдсэн байна хэмээн Рапоза тэмдэглэжээ. Хүний капиталын индексийн үзүүлэлтийг хүн амын аж үйлдвэрлэлийн дадал, чадвараар гаргадаг аж.

 

Энэ чансаанд оросууд "стартаперийн үндэстэн" Израиль, "хаашаа ч явж байгаа нь мэдэгдэхгүй" Итали, Грек, Португали, Испани мөн Бразилийг гүйцэн түрүүлсэн байна.

 

Зохиогчийн ёжилсноор хориг нь Орос дараах "асуудлуудыг" авчирсан байв. Орос энэ онд хөгжиж буй шилдэг зах зээл боллоо. Ингэж биржийн Market Vectors Russia (RSX) сан үнэлсэн байв. Орос рубль он гарснаас хойш 17 хувиар чангарлаа. Долларын ханш нь 50 рублийн  төвшнөөс доошилжээ. Гэтэл Goldman Sachs гэх хөрөнгө оруулалтын банк нэгдүгээр сард нэг доллар 70 рубль хүртэл эхний гурван сард өснө гэж дүгнэж байсан билээ.

 

Рапозагийн хэлж байгаагаар, хөрөнгө оруулалт нь трэнд болоогүй ч ямар ч байсан орж ирж байгаа аж. Үүний зэрэгцээ, JPMorgan компанийн шинжээчид Оросын байдлыг гадаад өр багаас нь хамрааран "хангалттай эрүүл" гэж үнэлсэн байна.

 

Оросын эсрэг хориг арга хэмжээ нь өөрийнх нь үйлдлээс улбаалсан ч тус улсын эдийн засаг нь тогтворжиж чадсан байв. Сүүлийн арван жилийн хамгийн тааруу эдийн засгийн хямралыг Оросын  Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина хяналдаа авч чадлаа. Одоо байдал тогтворжсон болохоор Оросын Төв банк валютын бодлогоо зөөллөх боломжтой байна гэдгийг Рапоза онцлон  өгүүлжээ.

 

Оросын зарим салбарын эсрэг авсан арга хэмжээ оны сүүл рүү хэсэгчлэн тавигдана гэж тэр дүгнэв. Түүний үзсэнээр энэ бүгдийн нөхцөл нь нефтийн үнийн өсөлт, Оросын эдийн засгийн байдлын тогтворжилт, гадаадын хөрөнгө оруулагчдын Оросын хувьцаа, үнэт цаасыг худалдан авах хүсэл мөн Оросын зах зээлийг алдахгүй гэсэн гадаадын компаниудын эрмэлзэл болж байна гэж Рапоза бичжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment