Bloomberg: Германы боомт хоригийн улмаас үзүүлэлтээ эрс буулгажээ

Гамбург хот Хойд Европын контейнерийн томоохон боомт гэдэг байр сууриа Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас алдаж байна хэмээн Bloomberg мэдээлэв. Оросын эсрэг хориг нь далайн тээвэрт нөлөөлжээ.
Германы 10 сая контейнерийн даацтай томоохон боомт гэсэн нэрээ Оростой хийсэн наймаа нь энэ жилийн эхний улиралд 35 хувиар буурсан гэх мэдээний дараа алдаж байна. Гамбург нь Азийн гүнзгий усанд зориулсан хөлөг онгоцнуудаас контейнерийг Балтийн тэнгисийн жижиг суулт багатай хөлөгт шилжүүлэн ачаалдаг тээврийн гол зангилаа нь юм. Тэндээс Оросын Санкт-Петербургт ачаа хүргэгддэг. Контейнерийн ачааны эргэлт нь стандартын 20 футын контейнерүүдийн хувьд 2,3 хувиар багасан 2,3 саяд хүрч буужээ. Үүний улмаас Хойд Европын зэх зээлд эзлэх Гамбургийн хувь 1,6 хувиар бууран 25,2 хувийн төвшинд очжээ. Энэ тухай боомтын маткетингийн тасаг мэдэгдлээ.
"Хориг арга хэмжээ өнгөрсөн онд хэрэгжиж ирснээс хойш Германы далайн тээвэр үзүүлэлтээ мэдэгдэхүйцээр багасгасан байна. Германы боомтууд нь Оросын асуудалтай холбоотой учраас тэдэнд хориг эмзэгээр тусч байгаа ажээ. Германы экспорт өнгөрсөн онд 18 хувиар унасан байснаа энэ жилийн эхний хоёр сард 34 хувь хүртэл хурдаслаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment