Wednesday, May 27, 2015

“Хүрхрээ” лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болно

"Хүрхрээ" лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд болно

Монголын хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.

Одоогоор багууд 1-2 тоглолт хийгээд байгаа бөгөөд "Эрчим", "Selengepress FS" 6 оноотой тэргүүлж, "Хоромхон", "Улаанбаатарын мазаалайнууд" 3 оноотой удаалж байна. Хэсгийн удаах тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 30-31-нд болно.

"Хүрхрээ" үндэсний дээд лигийн тоглолтууд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болон "ТЭЦ-IV"-н талбайд болох юм.

Хуваарийг танилцуулья:

V.30 (Бямба гариг)

  • 15.00 (МХБХ-н талбай) "UBU FC" – "Соёмбын барсууд"
  • 15.00 (ТЭЦ-4-ийн талбай) "Эрчим" – "Сэлэнгэпресс"

V.31 (Ням)

  • 15.00 "УБ-ын мазаалайнууд" – "Хоромхон"
  • 18.00 "FC Ulaanbaatar" – "Дэрэн" багууд тус тус тоглоно.

Ч.БОЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment