Tuesday, May 19, 2015

Монгол-Туркменистаны тоглолт болно

-Бээжингийн цагаар Монгол-Туркменистаны тоглолт 14.00 цагаас эхэлнэ-

Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотноо эхэллээ. 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцож байгаагаас өнөөдөр хэсгийн эхний тоглолтууд болох юм.

Монгол Улсын шигшээ баг Япон, Вьетнам, Туркменистантай "С" хэсэгт багтсан билээ. Манай волейболчид хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Бээжингийн цагаар 14.00-с Туркменистаны багтай хийх юм.

18 дахь удаагийн Ази тивийн АШТ-ий медальт байрт шалгарсан багуудад олимпийн эрх олгох бөгөөд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч, эхний наймд орох зорилго тавьжээ. 

Багуудыг танилцуулья:

 "А" хэсэг: БНХАУ, Иран, БН Фүжи улс, Энэтхэг

"В" хэсэг: Тайланд, Тайвань, ХонгКонг, Шриланк

"С" хэсэг: Япон, Вьетнам, Монгол, Туркменистан

"D" хэсэг: БНСУ, Казахстан, Австрали, Филиппин

 

Тоглолтын хуваарь:

"С" хэсэг: (Tianjin Polytechnic University Gym)

V.20 Монгол-Туркменистан

V.21 Вьетнам - Монгол

V.22 Монгол -  Япон

Тэмцээний албан ёсны сайт: http://asianvolleyball.net

 

Ч.БОЛОР

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment