Wednesday, May 20, 2015

Хойд Солонгос Бан Ги Муны айлчлалыг цуцалжээ

Хойд Солонгос Бан Ги Муны айлчлалыг цуцалжээ

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны Хойд Солонгост хийх айлчлалыг Пхеньяний талаас цуцалжээ. Бан Ги Мун хоёр Солонгосын аж үйлдвэрийн цогцолбор Кесонд зочлохоор төлөвлөж байсан аж. Энд тэрээр Сөүлийн бизнес эрхлэгчид болон Хойд Солонгосын ажилчидтай уулзахаар төлөвлөж байжээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Өмнөд Солонгосын Сөүл хотноо хийсэн мэдэгдэлдээ Пхеньян ямар ч тайлар өгөлгүй айлчлалыг цуцалсанд маш их харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр  хоёр Солонгосын эвлэрлийг дэмжих хүсэлтэй байгаа аж. Бан Ги Мун Кесоны аж үйлдвэрийн цогцолборт 20 гаруй жилийн дараа хөл тавьсан НҮБ-ын дарга болох байлаа.

 

Бан Ги Мун өчигдөр /V.19/ Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Пхеньян олон улсын нийгэмлэгтэй хамтарч ажиллахыг шаардсан мэдэгдэл хийсэн аж.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдохоос өмнө Бан Ги Мун Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment