
Ангела Меркель
Фото: Markus Schreiber / AP
Германы Холбооны канцлер Ангела Меркелийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэж Forbes сэтгүүл нэрлэв. Тэрбээр улсстөрч эмэгтэйчүүдийн жил тутмын чансааны эхэнд тав дахь удаагаа дараалан бичигдэв. Чансааны хоёрт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон орж байна. Энэ чансаа уг сэтгүүлийн сайтнаа нийтлэгджээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын эхний аравт, Билл Гейтсийн эхнэр Мелинда, АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллен, General Motors компанийн захирал Мэри Барра, Олон улсын валютын сангийн удирдагч Кристина Лагард, Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф, Facebook компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Шерил Сэндберг, YouTube сүлжээний захирал Сьюзен Уожсики, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар бичигдлээ.
Нөлөө бүхий 100 эмэгтэйчүүдийн ихэнх нь (59) Хойд Америкт амьдарч байна. Чансаанд дөнгөж дөрвөн африк эмэгтэй багтжээ. Оросоос ганцхан эмэгтэйг нөлөөтэй гэж үзсэн нь Төв банкны дарга Эльвира Набиуллина юм байна. Тэрээр жагсаалтын 71-д бичигдэн дуучин Шакирагаас (81) өмнө орж чадав.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн чансааг Forbes сэтгүүл 2004 оноос хойш жил бүр гаргаж ирэв. Тэднийг тодруулахдаа эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хичнээн удаа яригдсан, амьдралын янз бүрийн салбарт ямар нөлөөтэй зэргийг тооцдог ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment