Дэлхийн нефтийн үнэ доошлов
13 минутын өмнө
Саудын Арабын экспортын мэдээ гарсны дараа дэлхийн нефтийн үнэ буурлаа.
Мягмар гаригийн биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн долдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ 0,15 хувиар буурч, нэг баррель нь $66,17 доллараар зарагджээ. WTI маркийн нефтийн нэг баррель үнээ 0,32 хувиар буулган $59,50 доллараар арилжаалагджээ.
Саудын Арабын нефтийн экспорт 2005 оны төвшнөөс хамгийн дээд хэмжээнд хүрсэн мэдээ хар алтны үнийг унагасан байв. Joint Organisations Data Initiative компанийн мэдээгээр, Саудын Араб 2015 оны гуравдугаар сарын дүнгээр хоногт 7,9 сая баррель нефтийг экспортолсон байна гэж Reuters дамжууллаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:
Post a Comment