"УБ марафон-2015"-д зургаан орны гүйгч оролцоно
"Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлтийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 6-нд болно. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах энэхүү уралдаанд зургаан орны тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Бутан, Кени улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
"Улаанбаатар марафон" тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болох юм. Марафон гүйлтийн шүүгчдийг бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж, 83 шүүгчийг бэлтгэсэн байна.
"Улаанбаатар Марафон-2015" олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цаг дээр явагдаж байна. Тэмцээний 10, 21, 42 км-т гүйх гүйгчдийг энэ сарын 31-нийг дуустал, 5 км, 1,5 км-ийн зайд гүйгчдийг ирэх сарын 04-нийг дуустал бүртгэх аж.

Гүйлтийн маршрут дараахи цэгүүдийг дамжин өнгөрнө.
5000 м: /ГАРАА/ - Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энхтайвны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал - Бөхийн өргөө - Энхтайвны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /БАРИА/
10.000 м: /ГАРАА/ Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ - Их эзэн Чингис хааны нэрэмжит БАРИА
Хагас болон бүтэн марафон 10.000 м-ийн тойргоор гүйнэ.
Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна.
Ч.БОЛОР
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment