Sunday, March 1, 2015

Ханхүү Уильям Харүмафүжитэй уулзжээ

Ханхүү Уильям Харүмафүжитэй уулзжээ

Япон улсад албан ёсны айлчлал хийсэн Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям сүмогийн 69 дэх аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой уулзжээ. Ханхүү Уильям, Харүмафүжи Д.Бямбадорж нарын уулзалт өнгөрөгч баасан гаригт (II.27) Токио хотноо болсон байна. Ханхүү "Харүмафүжигийн фэн гэдгээ илэрхийлж, дараа заавал ирж сүмогийн тэмцээнийг үзнэ" гэсэн байна.

Ханхүү Уильям айлчлалынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр Ёкохама хот дахь Британы хамтын нөхөрлөлийн дайны оршуулгын газар очжээ. Энэ үеэр тэрээр ээжийнхээ зургийг харж, чимээгүй дурсан саналаа. Диана гүнж 1995 онд Япон улсад албан ёсны айлчлал хийж байжээ.

 

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment