Tuesday, March 3, 2015

Эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно

Үнэлэх:    Одоогийн үнэлгээ:
Эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно

Иргэний Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Ирэх долдугаар сараас хэрэгжиж эхлэх тус хуулийн дагуу иргэд эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно. Цахим картад шимтгэл төлсөн мэдээллээс гадна даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэл, тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр гаргуулж авах, ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрхтэй байгаа зэрэг мэдээлэл багтах юм.

Тэгвэл иргэдийг цахим карттай болгох бэлтгэлийг хийж байгаа бөгөөд цахим картын дүрэм болон ЭМД-ын мэдээллийн нэгдсэн цахим сантай болохоор ажиллаж буй ажээ.Хуульд орсон бас нэгэн өөрчлөлт бол ЭМД-аа бүрэн төлсөн даатгуулагч гэр бүлийн гишүүндээ нэг жилийн 1 сая 800 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө шилжүүлэх боломжтой болсон. Ингэснээр тухайн өрх гэрийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх, ЭМД-ын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлнэ гэж үзсэн байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

null

Танилцуулгаа оруулаагүй байна.

0 comments:

Post a Comment