Tuesday, March 3, 2015

Уэйн Рүүни: Ди Мариа бол гайхалтай авьяслаг нэгэн

Уэйн Рүүни: Ди Мариа бол гайхалтай авьяслаг нэгэн

1 цаг 38 минутын өмнө

Премьер лигийн сүүлийн хэдэн тоглолтод хангалтгүй тоглолт үзүүлэх болсон Аргентин хагас хамгаалагч Анхель Ди Мариаг эргэн сайн формондоо орох болно хэмээн "Манчестер Юнайтед" клубын ахлагч Уэйн Рүүни багийн хамтрагчийнхаа талаар зарим зүйлсийг ярьсан байна.

Тэрбээр "Анхель Ди Мариа бол гайхалтай авьяслаг нэгэн бөгөөд хөлбөмбөгч хүнд байх ёстой бүхий л чанарыг цогцлоосон тоглогч. Түүнийг багийнхаа төлөө эргэн сайн тоглолт үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн тойргийн тухай гэвэл зүгээр л түүний тоглолт сайн болоогүй. Заримдаа тоглогчдод ийм зүйл тохиолддог. Гэхдээ Анхель аль хэдийнэ өөрийгөө гайхалтай тоглогч гэдгээ баталсан учир ганц нэг удаагийн тоглолт үүнийг өөрчилж чадахгүй. Удахгүй түүнийг гайхалтай тоглолтоороо багтаа бэлэг барина хэмээн найдаж байна. Тэр байгаа байдлыг ойлгож чадах туршлагатай тоглогч учир бага зэргийн хүндрэлийг удахгүй даван гарах байх" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment