Monday, March 2, 2015

Зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

8 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа "Хөрөнгө бүртгэн авах тухай" А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375  төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгалаа. Харин энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ЭД ХӨРӨНГИЙН
ЖАГСААЛТ

Эд хөрөнгийн нэр

Хөрөнгийн тодорхойлолт, үзүүлэлт

Хэмжих нэгж

 Тоо хэмжээ

Үнэ, төгрөг

1

Гүний худгийн барилга-1

 Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/

м2

162

520 110 939

2

Гүний худгийн барилга-2

 Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/

м2

162

520 110 939

3

Гүний худаг    1-ийн цооног

40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн

ком

1

4 155 279 519

4

Гүний худаг    2-ын цооног

40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн

ком

1

4 155 279 519

5

Гүний худаг    1-ийн хашаа

 төмөр торон 34ш шон, 68м

м

68

5 607 981

6

Гүний худаг     2-ын хашаа

 төмөр торон 34ш шон, 68м

м

68

5 607 981

7

Насос станцын барилга

Цутгамал төмөр бетон /35.5х18.7х10/

м2

664

5 559 204 015

8

Хлорын агуулахын барилга

 Сэндвичэн хийцтэй /4х3х3/

м2

12

2 474 109

9

Усан сангийн барилга 

Цутгамал төмөр бетон        /31.1х21.1х5/

м2

656

6 832 437 717

10

Цахилгааны дэд өртөөний барилга

Сэндвичэн хийцтэй /6х5х5/

м2

30

4 948 219

11

Түр барилга

 Сэндвичэн хийцтэй /8,5х27,5х3,9/

м2

234

35 100 000

Барилга байгууламжийн дүн

21 796 160 938

12

Гүний худаг    1-ийн шугам

ширмэн Ф450

у/м

1583

1 648 031 472

13

Гүний худаг    2-ын шугам  

ширмэн Ф450

у/м

1662

1 730 276 884

14

Усан сангийн юүлэх шугам 

ган Ф200

у/м

1400

728 756 810

15

Насос станцаас усан сан руу дамжуулах шугам  

ширмэн Ф450

у/м

1366

1 422 116 861

16

Усан сангаас түгээх шугам 

ширмэн Ф450

у/м

769

800 591 410

Шугам сүлжээний дүн

6 329 773 437

Нийт дүн

28 125 934 375

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment