Н.Төмөрхүү сайд аа, 25 цент арай ч дээ!
Сүүлийн жилүүдэд улс орны хэмжээнд яригдах болсон Тавантолгойн орд, тэнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн, орон нутгийн, хувийн өмчийн уурхайнуудын асуудал, түүнийг дагасан сайн муу яриа их гарах боллоо.

Тэдгээр дундаас нүүрсний тээврийн асуудлыг энэ удаад хөндөхгүй байхын аргагүй боллоо. Саяхан "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан 1 тн нүүрсний хөлсийг 1.25 ам.доллар болгосон талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн "Тээвэр" нэгдлээс өөрсдийн байр сууриа эрхэм төрийн түшээдэд хандан илэрхийлжээ. Үүнд,
"Нүүрс тээвэрлэлтийн шороон замын тээвэрлэлтийг Засгийн газраас болон орон нутаг, малчин иргэдээс удаа дараа хаах шийдвэрийг гаргасаар ирсэн. Анх Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай замыг "Энержи Ресурс" ХХК тавьж, өөрийн тээвэрлэлтээ хийх болсон. Энэ үед хувийн машинтай хүмүүс, хувиараа тээвэрлэлт гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд байгаль орчин сүйтгэхгүй, аюулгүй ажиллагаа хангасан гэж үзэж их л таатай хүлээн авсан. Гэвч хувийн компанийн өмч учраас тухайн замыг ашиглах боломж маш бага төлбөр хэт өндөр байсан. Тийм учраас шороон замаар тээрлэлт хийдсээр, байгаль орчин бохирдсоор байсан.
Өнгөрөгч жил уг замыг "Эрдэнэс Монгол" ТӨХК өөрийн мэдэлдээ авах шийдвэр гарч, хувийн зам биш төрийн өмчийн зам болсон. Гэвч төрийн мэдэлд очсон хэдий ч төлбөрийн хэмжээ өмнөх байдлаар өндөр байсаар байсан. Уурхайнуудын зүгээс болон тээвэрлэгчдийн зүгээс бүгд засмал замаар тээвэрлэлт хийхийг эрмэлзэн, байгаль орчинд нөлөөлөх байдлыг багасгах чиглэлд ажиллаж байсан. Энэ ч утгаараа олон удаагийн хамтарсан хурал, уулзалт зохион байгуулж байсан. Тус хурлаар талууд бүгд л үнийг хямдруулах тонн тутамын үнийг 1 ам.доллар, түүнээс ч бага болгох боломжтой талаар харилцан тохиролцож эцсийн шийдвэрийг холбогдох газруудаас гаргуулахаар болж байсан. Гэсэн хэдий ч 1тн тутамд ногдох төлбөрийн хэмжээ буурахгүй, компани тус бүр харилцан адилгүй үнээр тээвэрлэх шийдвэр гарсаар байсан. / "Энержи Ресурс" ХХК – 0.75$, "Эрдэнэс Тавантолгой" ХК – 1.25$, "Тавантолгой" ХК – 1.25$, Бусад – 1.25$/
Ямар ч хүн яг ижилхэн "талх"-ыг 2 өөр үнээр авч идэж болохгүй биз дээ. Дэндүү шударга бус, нэг талдаа ичгэвтэр зүйл юм.
Эцсийн бүлэгт аваад үзэхэд 25 центээр буулгасан дүр үзүүлэн ард иргэдийг хууран мэдлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Манай тээвэр нэгдлийн гишүүд, хувийн хэвшлийн байгууллагуудын гаргасан тооцоогоор бодоход 0.75-1ам.доллар болгох боломжтой гэж үзэж байгаа. Өндөр үнээр цөөн машин тээвэрлэлт гүйцэтгэж төлсөн төлбөрөөс хямд үнээр олон машин тээвэрлэлт гүйцэтгэж төслөн төлбөр нь илүү өндөр байдаг нь зах зээл дээр нотлогдсон зүйл. Мэдээж хэрэг тухайн замын ачилгаа үйлчилгээ хийх, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчдыг цалинжуулах зардлууд байлгүй яахав. Бид ч гэсэн мэргэжлийн байгуулага, өнөөрийн зах зээлийн хямрал зэргийг бодож тооцоолж боломжит үнийг гаргасан. "Гашуун сухайтын авто зам" ХХК-ийн удирдлагууд үүнийг мэдэж тооцож үзсэн байдаг байх. Бидний бодлоор энэ замаас ашиг олохыг эрмэлзэж тээвэрлэлтийн 1тн тутмын тарифыг гаргаж байгаа болов уу.
Үнэхээр эх орон, байгаль орчин, говийн эмзэг эко орчинг хамгаалах гэж байгаа бол төрийн зүгээс бодитой, амьдралд буухуйц /0.75-1ам.доллар/тарифыг гарган мөрдлөг болгон ажиллахад уурхайн олборлолт, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бүх компаниуд засмал замаар тээвэрлэлт хийж өмнө дурьдагдсан бүх зүйл шийдвэрлэгдэж, улс эх оронд минь тулгамдаж байгаа эдийн засгийн хямрал ч гэсэн багасаж аль аль талдаа хүнрэлийг даван туулах боломж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг "Баянтал" нөхөрлөлийн гишүүн М.Цэрэнбазар ийн ярьж байна.
-Цогтцэций сум уул уурхайн томоохон бүс нутаг. Энгийн малчин хүнд хэрхэн үр өгөөжөө өгч байна?
-Үр өгөөж гэж харагдах зүйл алга даа. Харин Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь лиценз гэдэг нэрийн дор гадна дотны хүний гарт орлоо. За энэ ч яахав тусдаа. Нүүрсний тээврийн асуудал гэж аймаар юм байна. Шороон замаас болж өвс ногооны үндсийг зам нь эвдээд, тоос нь ургамалыг бүрхээд мал хүнгүй амьдрах аргагүй болсон. Бид нар замаа хааж үзсэн, уурхайнууд болон тээврийн компанийн удирдлагуудтай нь олон удаа хамтарсан уулзалт хийсэн. Бүгд л автозам дээр гарч тээвэрлэлтээ хийхээр тохиролцдог боловч замын төлбөр нь өндөр, бодит байдалд нийцэхгүй байна гэдэг .
-Нүүрс тээвэрлэлтийн төлбөрөө буулгах тухай ярилцаж байгаа тухай мэдээлж байсан. 1,25 ам.доллар болох сураг байсан шүү дээ.
-Арай ч үгүй байх аа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү наророн нутаг дахь анхны айлчлалаа Өмнөговь аймгаас эхлүүлж замын төлбөрийг адилхан болгож, шороон замыг хааж бүх машиныг зам дээр гаргана гэж амласан. Тэгэхээр 0,75 ам.доллар болох байхаа. Энержийн машинууд /"Энержи Ресурс" ХХК/ автозамаар 1 тн нүүрсийг 0,75 ам доллараар явдаг хэрнээ бусад компаниуд болон хувь хүний машинууд нь хоёр дахин өндөр үнэтэй буюу 1,5 ам.доллар төлдөг гэсэн. Ийм болхоор нөгөөдүүл нь зам дээр гарч чаддагүй гэж ойлгож байгаа. Хэрэв бүгд 0,75 ам.доллар болчихвол автозам дээрээ бүгд гарна гэцгээдэг юм. Тэгвэл хүн малын нуруу тэнийнэ дээ. Энийг нь миний нас үзэж чадах нуу мэдэхгүй ээ. Ер нь ямар ч тэнэг хүн бодоход цөөхөн машиныг үнэтэй явуулснаас олон машиныг хямд үнэтэй явуулбал тэр зам засаад арчлаад байгаа газартаа/тэр Гашуун сухайт авто зам ХХК-г хэлсэн/ илүү ашигтай баймаар юм.
-Замын ачаалал хэр байдаг юм бол? Эвдрэл, ачаалал гээд л олон асуудал байдаг байх даа.
Одоо ер ньнүүрсний зам дээр цөөхөн машинууд явж байдаг шүү дээ. Даац нь өдөрт 1200 машин гэлүү дээ. Ачаалал үүсээд, аюул болоод байсныг би л лав олж хараагүй. Тэгээд ч хүн мал нь эрүүл мэнд, байгаль орчин нь эвдэгдэж сүйтгэгдэхгүй, малчин бидний ч асуудал давхар шийдэгдэж ёстой л "Нэг сумаар хоёр туулай буудна" гээч болмоор санагдаж байна. Бид бүхэн бүгдээрээ нийлж байгалийн баялгаа ашиглаж байгаа бол мөн адил хамтраад байгаль орчноо хайрлаж хамгаалах үүрэгтэй биз дээ. Тиймээс тэр засмал замаасаа ашиг олоод овойж оцойх нь яахав гол ньболомжийн үнээр бүх машиныг засмал дээр гаргаад "Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахааргүй" байвал зүгээр юм.
-Замаас гадна та бүхэнд хүндрэл бэрхшээл өөр юу байна?
-Манай багийн малчид шороон зам, төмөр замын далангийн хооронд зовж байна аа. Өөр юу гэхэв. Жишээ нь тэр төмөр замын далан нь гарц байхгүй учраас яаралтай түргэн дуудах бусад шаардлагатай үед олон км тойрч цаг хугацаа алдаж, бензен тосоо барах болдог. Мөн шороон зам хэрээс хэтэрч олон салаалуулан шороо ихээр бужигнуулах боллоо. Монгол төр малчин хүн, мал хоёроо дээдлэн хамгаалж ирсэн, цаашид нутаг ус, өв соёлоо авч явах юм шүү гэдгийг залуучууд маань ойлгож, гаргах шийдвэртээ тусгаасай гэж хүсэж байна.
Б.ЭНХ
0 comments:
Post a Comment