Tuesday, March 3, 2015

Немцовын найз бүсгүй Украин руу буцжээ

Анна Дурицкая

 

Оросын сөрөг хүчний лидер Борис Немцовын найз бүсгүй Анна Дурицкая Москва хотноо цагдаа нарт мэдүүлэг өгснийхөө дараа Украин руу буцжээ. Тэрээр Борис Немцовыг халдлагад өртөх үед хамт байсан гэрч юм. Өмгөөлөгчийнх нь мэдээлснээр Анна Дурицкая хэсэг хугацаанд ээжтэйгээ хамт байхыг хүссэн тул Киев рүү буцсан гэжээ. Укрианы модель Анна Дурицкая, Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Борис Немцов нар гурван жил орчим болзсон аж.

 

Борис Немцовыг Москва хотноо Кремлийн хананаас холгүй орших их Москворецки гүүрэн дээр үл таних этгээд олон удаа буудаж амь насыг нь хөнөөсөн юм. Өмнөхөн нь тэрээр Анна Дурицкаятай ресторанд оройн зоог барьчихаад хамтдаа гүүр даван гэрийн зүг алхаж явжээ. Халдлагын дараа Анна Дурицкая цагдаа дуудаж, ээж рүүгээ ярьсан хэмээн "Вести.ру" сайтад мэдээлсэн байна. Түүнчлэн тэрээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ гэмт этгээдийг 170 см орчим өндөр, хар үстэй хэмээн дүрсэлж, жинсэн өмд, хоолойтой цамц өмссөн байсан хэмээжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment