Төр хурахын түймрийг унтраах гэж гурав хоножээ

Жилийн эхэнд тэр удндаа өвлийн сар ч дуусаагүй хоёрдугаар сард ойн түймэр гарч байсан тохиолдол үгүй. Гэтэл энэ жил хэт хуурайшилтай байгаагаас цагаан сарын өмнө хойно хоёр удаа ойн түймэр гарч, байгаль дэлхий багагүй хэмжээгээр хохирлоо. Түймэр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг "Богдхан" уулын "Төр хурахын-Ам"-нд гарсан юм. Нхний удаа уг аманд гарсан түймрийг унтраах гэж ОБЕГ-ынхан арваад хоног зарцуулсан бол сүүлийн түймрийг унтраах гэж гурав хоног болжээ. Ойн түймэр гарсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагт анх өгсөн байна. Аврах ангийн 10 албан хаагч, хоёр автомашин, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 54 албан хаагч, дөрвөн автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, нэг автомашин, "Богд хан" уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 13 ажилтан, нэг автомашин, нийт 78 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Түймрийг хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:40 цагт бүрэн унтрааж8 Богд хан уулын захиргааны мэргэжилтэн Э, Төр хурхын амны байгаль хамгаалагч М нарт хүлээлгэн өгч, түймрийг унтраахаар ажилласан хүмүүс буужээ.
Дашрамд дуулгахад Улсын онцгой комиссын албан даалгаврын дагуу ОБЕГ-аас ирэх зургадугаар сарын 10-ны өдрийг хүртэл ой хээрт аялал зугаалга хийхийг хязгаарлаад байгаа юм.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment