
Хойд Солонгос өнөө өглөө /III.2/ зүүн эргээс богино тусгалын хоёр пуужин харваж, Вашингтон, Сөүлийн албаныханд сануулга өглөө. Хойд Солонгосын харвасан пуужингууд 490 орчим км зайтай тусч, далайд унасан байна.
Энэ нь Вашингтон Сөүлийн хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт хэдхэн цагийн дараа эхлэх гэж буйтай холбоотой юм. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын эсрэг Пхеньян дайны бэлэн байдал зарлаад буй. Мөн Хойд Солонгосын армийн генерал Вашингтон, Сөүлд "өршөөлгүй агаарын цохилт" хийнэ хэмээн сүрдүүлжээ. Хойд Солонгос нь АНУ, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг дайны өдөөн хатгалга хэмээн үзэж ихээр эсэргүүцдэг. Өмнө нь Пхеньян Сөүл, Вашингтоныг уламжлалт цэргийн сургуулилтаа цуцалвал цөмийн хөтөлбөрөө зогсоох болзол тавьжээ.
НҮБ-аас Хойд Солонгосыг алсын тусгалын баллистик пуужин туршихыг хориглосон боловч богино зайн пуужинг хориглоогүй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment