Monday, March 2, 2015

Немцовын халдлагын мэдээлэлд өндөр шан амлав

Немцовын халдлагын мэдээлэлд өндөр шан амлав

Борис Немцов

 

ОХУ-ын хууль хяналтынхан сөрөг хүчний удирдагч Борис Немцовын амь насанд халдсан хэргийн талаарх мэдээлэлд гурван сая рубль /50 мянга орчим ам.доллар/ амлажээ. Үүний дараа халдлагыг нүдээр харсан гэх хоёр гэрч гарч ирэн цагдаад мэдүүлэг өгсөн байна. Тэд 170-175 см өндөртэй эрэгтэй хүнийг дүрсэлсэн бөгөөд сэжигтэн цэнхэр жинсэн өмд, бор цамцтай байсан гэж мэдүүлжээ. Түүнчлэн цагдаа нар Борис Немцовтой болзсон Украины модель Анна Дурицкаягаас мэдүүлэг авах юм байна. ОХУ-ын хууль хүчнийхэн Борис Немцов еврей гаралтай байсан тул исламын хэт даврагчид хөнөөсөн байх магадлалтай хэмээн үзэж буй аж. Мөн Путиныг дэмжигчид ч түүнийг хөнөөсөн байж болохыг мэдэгджээ.

 

Борис Немцовыг өнгөрсөн баасан гаригийн шөнө Москва хотын төвд Кремлиэс холгүй гүүрэн дээр олон удаа буудаж амь насыг нь хөнөөсөн юм. Түүнийг маргааш /III.3/ нутаглуулах аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж:Reuters

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment