Tuesday, March 3, 2015

М.Шумахерын хүү “Формула-4”-т уралдана

М.Шумахерын хүү "Формула-4"-т уралдана

32 минутын өмнө

Автомашины "Формула-1" уралдааны долоон удаагийн аварга М.Шумахерын 15 настай хүү Мик ирэх сард Нидерландын "Ван Амесфорт" багийн бүрэлдэхүүнд "Формула-4" түвшний тэмцээнд уралдахаар болсон тухай "Autosport" сэтгүүл мэдээллээ. Мик Шумахер хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахгүйн тулд ээжийнхээ Бетч овгоор уралддаг байсан бөгөөд картингийн "KF-Junior" ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн аж. "Формула-4" тэмцээнд 15-22 насны тамирчид өрсөлддөг байна.

Уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд бэртэл авсан түүний аав одоогоор Швейцар дахь гэртээ нөхөн сэргэлтийн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment