Wednesday, February 11, 2015

Каролин Возняцки “Sports Illustrated”-ыг чимэв

Каролин Возняцки "Sports Illustrated"-ыг чимэв

Дэлхийн чансааг нэг хэсэгтээ л тэргүүлж байсан Данийн теннисчин бүсгүй Каролин Возняцки усны хувцастайгаар Sports Illustrated сэтгүүлийг чимжээ.

Түүний "халуухан" зургууд уг сэтгүүлийн жилд нэг удаа хэвлэгддэг "Swimsuit Issue" тусгай дугаарт тавигджээ.

"Swimsuit Issue" сэтгүүлд зургаа авахуулна гэдэг үнэхээр сэтгэл догдлуулсан хэрэг хэмээн Возняцки твиттер хуудсандаа бичсэн байна.

Возняцки эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж, Их дуулга цувралын хоёрт нь (US Open-2009, -2014) шигшээ тоглолтыг хийж байлаа. Тэрээр WTA –гийн 24 тэмцээнд аваргалж байсан юм. Одоо Возняцки Эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) чансааны тавд бичигдэж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment