Орос, Египет хоёр үр тарианы хабыг Египетэд байгуулж магадгүй
1 цаг 34 минутын өмнө

Орос, Египет хоёр 7-8 сая тонны хүчин чадалтай үр тарианы хабыг Египетийн боомтод байгуулах талаар ярилцаж байна хэмээн Оросын Хөдөө аж ахуйн сайд Николай Федоров хэлснийг РИА «Новости» агентлаг дамжуулав.
"Урт хугацааны, аюулгүй шинжийг агуулсан шийдвэр гаргах замдаа бид орлоо. Египетийн боомтод орчин үеийн үр тарианы агуулах барих ажилд орос компаниуд оролцох тухай яригдаж байна" гэж Федоров хэлжээ.
Египет нь Оросыг үр тарианы томоохон худалдан авагч юм. Оросыг үр тариа нь тус орны үр тарианы хэрэгцээний 40 хувийг хангадаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
0 comments:
Post a Comment