Чили охин ерөнхийлөгчөөсөө үхэх зөвшөөрөл хүсчээ
Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет Валентина Маурейратай уулзах үедээ сельфи зураг авахуулжээ.
Хүнд өвчинтэй 14 настай охин Чилийн ерөнхийлөгчөөс үхэх зөвшөөрөл хүссэн видео бичлэг интернэтэд шуугиан тарьж, олон мянган хүн үзсэн байна. Уйланхай маягийн фиброз гэх өвчнөөр шаналж, амьдрах итгэлгүй болсон Валентина Маурейра охин үхэхээс өөр хүсэлгүй болсон аж.
Харин Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелет охинтой биечлэн уулзаад хүсэлтийг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр амьдрах хүсэлгүй болсон охины сэтгэлийг засч, эмчилгээний зардлыг нь Засгийн газраас гаргуулахаар болжээ.
Валентина Маурейрагийн ах нь ч түүнтэй ижил өвчнөөр зургаан настай байхдаа нас барсан аж. Охины бичлэг цахим ертөнцөд тавигдсаны дараа эдгэршгүй хүнд өвчин туссан хүмүүсийг үхүүлэхийг хуулиар зөвшөөрдөг болох эсэх талаар Чилийн ард иргэдийн дунд мэтгэлцээн өрнөсөн байна. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment