Бүсгүйчүүдийн өндгөөр урласан бүтээлийн дүн гарлаа
Фэйсбүүкийн хэрэглэгч, ялангуяа "Sweet Kitchen - Бүтээлч бүсгүйчүүдийн групп"-ын гишүүн бол, та өндгөөр олон төрлийн хоол, хачир, зууш бэлтгэх тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдийн бүтээлийг олонтаа харсан биз ээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2015 оны нэгүгээр сарын 26-ны хооронд НВЦ компаниас "Sweet Kitchen - Бүтээлч бүсгүйчүүдийн групп"-ын гишүүдийн дунд зохион байгуулсан "Ширээний чимэг-өндөгтэй хоол, амтат зууш, хоолны элдэв чимэглэл, өндөг орсон хачрыг хэн сайн урлах вэ?" сэдэвтэй энэхүү уралдаан амжилттай явагдаж ялагчид нь тодорчээ.
Уг тэмцээнд гэрийн эзэгтэй, бүсгүйчүүд 50 гаруй бүтээл ирүүлснээс олон нийтийн сүлжээ сайт хэрэглэгчдийн өгсөн үнэлгээгээр буюу хүмүүсийн хамгийн их таашаалд нийцсэн гурван бүтээлийг шалгаруулжээ.
Мөн удаах байрны 10 оролцогчийг тусгай байраар шалгаруулж "Баян" өндөг бүтээгдэхүүний дээж, дурсгалын зүйлээр шагнажээ.







ӨНДӨГНИЙ АЧ ТУС
Монголчууд эрүүл зөв хооллоход анхаарч хүнсэндээ амин дэм, уургаар баялаг өндгийг ихээр хэрэглэх болжээ. Мөн гэрийн эзэгтэй нар бэлтгэхэд амар, амттай байдаг учир өндгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Гэхдээ өндгийг өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглэх үүнээс өөр олон шалтгаан бий.
Өндөг хэмээх энэ гайхамшигт хүнс нь уураг амин дэмийн эх үүсвэр, амьдралыг тэтгэгч-шим тэжээлийн бэлэг тэмдэг хэмээн эрт үеэс тооцогдсоор өдий хүрчээ. Хүмүүс өндгийг дангаар нь мөн хоол хүнстэй хэрэглэх явцдаа амт чанараар нь төгс болохыг мэдсэнээс гадна, ядарсан сульдсан биеийг анагаах увдистайг мэдэрч эхэлсэн тэр цагаас эдүүгээ хүртэл шинжлэх ухааны үндэстэй өдөр тутмын өргөн хэрэглээ болгосон байна. Хүмүүс тахиа шувууны өндөглөх чадвар, өндөгний биологийн шинж чанарыг судалсан ажлынхаа үр дүнд, сайн чанарын хүнсний өндөг үйлдвэрлэх арга технологийг бий болгосноор жилд нэг тахианаас 340 хүртэл ширхэг өндөг авч байна. Гэхдээ хүнсний өндөгний амт чанар, үйлдвэрлэлийн бүтээмж нь тахианы үүлдэр угсаа, хоол тэжээлийн шимт байдлаас ихээхэн хамаарна.
Зах зээлийн харилцааны үед хэний бүтээгдэхүүн хамгийн амт чанартай, боломжийн үнэтэй байна, хэрэглэгч түүнийг л сонгодог. Тиймээс өндөгний борлуулалт худалдаа дэлхий даяар өргөн явагддаг болжээ. Хөдөө аж ахуйн техник, технологи өндөр хөгжсөн улс орнуудад тахианы аж ахуй маш эрчимтэй хөгжиж, мөн өндөгний хэрэглээ ч өссөөр байна. Жишээ нь Австралид нэг хүн жилд 165 ширхэг, Мексикт 341 ширхэг, Японд 330 ширхэг, Хятадад 320 ширхэг, Францад 253 ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэж дэлхийн дундаж өндөгний хэрэглээ нэг жилд 150 ширхэг байхад статистикийн мэдээгээр Монголд 2011 онд нэг хүн 61 ширхэг өндөг оногдож байгаа нь өсч буй өндөгний хэрэглээг хангах үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байгааг илтгэж байгаа юм.
Өндөгний хэрэглээ хангалтгүй байгаа шалтгаан нь монгол хүний уламжлалт хоол хүнсний хэрэглээнд сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн зонхилж, нөгөө талаас өндөгний тухай мэдээлэл сурталчилгаа, бага байгаатай холбоотой гэж үзэж болох юм.
Хамгийн бага өртгөөр, хамгийн өндөр агууламжтай уургаар бие махбодийг хангах шимт чанартай энэ гайхамшигт хүнсийг хүн бүр өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байх тухай зөвлөмжийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан байдаг юм.
Өдөр бүр өндгийг хэрэглэхэд хүнд илүүдэл жин үүсэхгүй, ядрахгүй, тэжээлийн дутагдалд орохгүй хэмээн эрдэмтэд нотолсон байна. Тэгвэл өндгийг зохистой хэрэглэж сурвал махнаас ч дутахгүй ашиг тустай хүнс болохыг бид мэдэх билээ.
0 comments:
Post a Comment