Wednesday, February 11, 2015

Хүүхэд хамгааллын үйлчилгээний төв үүдээ нээлээ

Хүүхэд хамгааллын үйлчилгээний төв үүдээ нээлээ

Хүүхэд хамгааллын үйлчилгээний бүртгэл, судалгааны мэдээллийн нэгдсэн зохицуулалтыг бий болгож, шуурхай арга зүйгээр хангах, онлайн зөвлөгөө өгөх зорилго бүхий Нийслэлийн Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвийн нээлт өчигдөр боллоо. Энэхүү төв нь хүүхэд хамгааллын үйлчилгээний дүн мэдээ, нэгдсэн зохицуулалтыг бий болгохоос гадна хүүхэд хамгааллын үйлчилгээний арга зүйг онлайн ажиллагаанд шилжүүлж, өсвөр насныханд чат зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох юм.

Нээлтийн үеэр есөн дүүргийн анхны онлайн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж   нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 10 кейсийн талаар ярилцаж зөвлөлдлөө. Мөн тодорхой байрлалууд дээр гуйлга гуйж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн талаар Цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, эдгээр хүүхдүүдийн эцэг эхэд хариуцлага тооцох талаар арга зүй өгсөн юм. Энэ үеэр хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах, урьдчилан сэргийлэх зан үйлийг сэдэлжүүлэхэд оюутан залуус, сэтгүүлчдийн  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан. "Хайрын гар" аяны шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүнг таниилцуулсан юм.

Уралдаанд бүтээл нь шалгарч шагналт байранд орсон сэтгүүлчид, оюутан залуучууд шагналаа гардан авлаа. Уг төсвийн нээлт болон шагнал гардуулах ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Менежментийн албаны дарга Ц.Чимэддондог, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар оролцсон юм. Мөн шагнал гардуулах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд, Японы хүүхдийг ивээх сангийн төлөөлөгчид, есөн дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвийн нээлтэд оролцсон удирдлагуудын сэтгэгдлийг сонслоо.

Ц.Буяндалай: Цагаа олсон ажил гэж харж байна

/Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга/

-Хүүхэд хамгааллын төвтэй болно гэдэг нь энэ талаарх бааз суурьтай болно гэсэн үг. Энэ төвд эрх нь зөрчигдсөн хүүхдүүд, эцэг эхчүүдэд сэтгэлзүйн зөвөлгөөг голлож өгнө. Хоёрдугаарт, есөн дүүрэгт хүүхэд хөгжлийн төвийн  салбарууд нэгээдсэн  байгаа. Тэр салбарт ажиллаж байгаа ажилчдынхаа чадавхийг нэмэгдүүлэхэд энэ төв тустай. Өнөөдөр төвийн үйл ажиллагаа нээгдэж байгаа нь цагаа олсон ажил гэж харж байна.

Я.Байгалмаа:Хүүхдийг хүчирхийлэлээс хамгаалахын тулд энэхүү төвийг нээлээ

/Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга/

-Бидний хувьд нийгэмд хамгийн их өргөн байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг сэтгэл санаагаар дарамтлах мөн хүнд хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн хүчирхийлэл гэх мэтээс хамгаалах  ажлыг хийж байна. Хамгаалахын тулд зөвхөн ярих бус урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой. Нэн ялангуяа эцэг эхчүүд насанд хүрэгчдийн дунд хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлах, харилцааны олон аргуудыг таниулахыг зорьж байна.

Хоёрдугаарт, насанд хүрэгчдийн буруу зан үйлээс болж, тухайн хүүхэд хохирч байгаа үед бид хугацаа алдалгүй шуурхай үйлчилгээг үзүүлэх юм. Мэдээллийн давуу талаа ашиглаж хурдан шуурхай, хүүхдэд үйлчилгээ үзүүлэхдээ арга зүйн зөвлөгөө өгнө. Харин хүчирхийлэлд нэгэнт өртсөн хүүхдийг сэтгэл санааны хямралаас гаргах үүднээс зөвөлгөө өгөх, оюун санаанд өөрчлөл оруулах учиртай. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд мөнхийн хүүхдээрээ байхгүй шүү дээ. Том болж аав, ээж болно.

"Хүчирхийлэлд өртөж байсан хүн хүчирхийлэгч болдог" гэдэг үг бий. Тиймээс ирээдүйн олон олон хүчирхийлэгчийг төрүүлэхгүйн тулд тэдгээр хүүхдүүдийг  хүчирхийллийн дарамтаас салгах сургалтын өрөө, жижиг мини театрыг ашиглаж байна. Энэ төв маань нийслэлийн есөн дүүрэгт байгуулагдсан төвийн загвар болох юм. Бидний хувьд нийслэлийн бүх хүүхдэд зөвлөгөө өгч чадахгүй. Тиймээс дүүрэг бүрт нь энэ төвийг байгуулж, хүүхэд эцэг эхчүүд, иргэдэд үйлчлэх боломтой болно. Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай байх ажлыг хийхээр зорьж байна.

Э.ДУЛАМ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

0 comments:

Post a Comment