БНХАУ-ын зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Чонон сүлд" кино "Тэнгис", "Өргөө" кино театруудаар гарч эхэллээ.
Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон бөгөөд тэрээр киноныхоо Монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлж байсан юм. Тэгвэл энэ киноны нээлт өчигдөр(II.27) "Тэнгис" кино театрт боллоо. Кино манай театруудаар өвөрмонгол орчуулгатайгаар гарч эхэллээ.
"Чонон сүлд" зохиолыг анх 2010 онд орчуулагч Д.Болдбаатар хятад хэлнээс монгол хэлнээ орчуулан гаргасан ба тухайн үедээ маш сайн борлогдож, номын дэлгүүрүүдийн шилдэг номоор шалгарч байжээ. Харин энэ удаад францын алдарт найруулагч Жан Жан Анно-гийн бүтээснээр кино болон дэлгэцнээ гарч байна. "Чонон сүлд" кинонд Хятад, Франц, Монгол, Канад, Австрали зэрэг улсуудын уран бүтээлчид оролцсон ба тус кино нь хоёр сарын 16-ны өдөр Францад, хоёрдугаар сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн юм.
Ингээд өчигдөр болсон нээлтийн үеийн фото агшнаас хүргэж байна.























Гэрэл зургийг Э.ЭНХБАТ.

1969 онд залуухан оюутан Chen Zhen илгээлтийн эзэн болж нүүдэлчин өвөр Монгол малчин айлд ирэх болно. Гэвч Chen өөрөө тэднээс маш олон гайхалтай зүйлүүдийн талаар сурч мэднэ. Тэдний соёл, онгон зэлүүд талд эрх чөлөөтэй дасан зохицож амьдардаг нүүдэлчин ахуйн өвөрмөц заншил, хариуцлага - бас дээр ЧОНОТОЙ танилцана. Малчин ард болон байгалийн хуульд дасан зохицож зэрэгцэн оршиж буй үзэгдлийг биширнэ. Тэр бээр чонын хийморь, хүч чадал, гоо үзэсгэлэнг бишрэн, нэгэн бэлтрэг суйлж тэжээж эхэлнэ. Залуухан эрийн өөрийн гараар өсгөж буй амьтанд, гэнэтийн аюул тулгарсан нь нутгийн удирдлага ямар ч үнээр хамаагүй ойр хавьд нь байгаа бүх чоныг устгах даалгавар өгсөн явдал юм. Мөн залуу хүмүүсийн хайр сэтгэл, Монгол бүсгүйн үзэсгэлэнг "Чонон Сүлд" киноноос олж хараарай.
0 comments:
Post a Comment