Wednesday, February 11, 2015

Си Жинпин Обамагийн урилгыг хүлээж авлаа

 

Хятадын дарга Си Жинпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн урилгыг хүлээн авч, ирэх есдүгээр сард Вашингтонд айчлахаар болсныг Бээжин мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр /II.10/ Хятадын дарга Си Жинпинтэй утсаар ярих үедээ түүнийг Вашингтонд айлчлахыг урьсан юм. Хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар ярихдаа бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, цахим тагнуул, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцсон аж.

Си Жинпин Хятадын дарга болсноосоо хойш анх удаа АНУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Өмнө нь тэрээр 2013 оны зургадугаар сард албан бусаар АНУ-д зочилж, Калифорни муж улс дахь Ранчо Мираж хотод Барак Обаматай уулзаж байжээ.

 

Б.АНХТУЯА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment