Thursday, February 12, 2015

Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна

Үнэлэх:    Одоогийн үнэлгээ:
Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна

Нийслэлийн Засаг дарга "Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай" А/123 дугаар захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажлыг батлагдсан загварын дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Улаанбаатар

Улаанбаатар хотын товч танилцуулга
Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд "Эрдэнэнийн эрх" хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна.
Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна.

Хүн ам
2007 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хүн ам нь нэг саяд хүрчээ.  Үүнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хүн ногдож байна. Нийт хотын хүн амын 67 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30 хувь нь 16-аас доош насны хүүхдүүд байна. Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сүлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу үндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн түүхтэй хот юм.

0 comments:

Post a Comment