
ТАСС/EPA/HITOSHI MAESHIRO
Кассетийн байлдааны цэнэгүүдээ 2008 оны олон улсын конвенцийн дагуу бүрэн устгасан тухай Япон мэдэгдэв.
"Кассетийн сум цэнэгүүдийг устгасны дараа Япон зэвсэглэл хураах олон улсын санаачлагыг цаашид дэмжих болно" гэж Японы Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Конвенцид нэгдэх хүртлээ Япон 14 мянган кассетийн сумтай байжээ. Кассетийн нэг сум нь дотроо бага калибрийн 200 хүртэл бөмбөгтэй байдаг бөгөөд тэр нь өргөн их талбайд цацагдан хаягдсны дараа олон жилийн турш идэвхтэй байн хүрэх төдийд дэлбэрч байдаг ажээ.
Кассетийн цэнэгийн тухай конвенцийг 2008 онд баталсан ба одоо түүнд дэлхийн 113 орон нэгдээд байгаа юм. Конвенциар түүнд нэгдсэн орнууд 10 жилийн дотор уг цэнэгийг устгах ёстой ба цөөн тооны тийм сумыг ийм маягийн цэнэгийг аюулгүй болгох дасгал сургууль хийх зорилгоор өөртөө үлдээж болдог.
Одоо уг конвенцид нэгдсэн 90 орнууд конвенцийг үндэсний парламентаараа баталсан байгаа. Конвенцид нэгдээгүй орнуудын тоонд Энэтхэг, Израиль, Хятад, Пакистан, АНУ, Орос байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment