Бид шууд ардчилал, иргэдийн оролцоог хангахын тулд нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгон ажиллаж байна.
Говь-Алтай аймаг бол байгалийн арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Говийн байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг, гадаадтай харилцах хилийн боомт зэрэг давуу талуудтай.
Хил хязгааргүй интернэтийн орон зайд аялагч та тус цахим хуудаснаас аймгийн тухай мэдээллийг цаг ямагт авч Алтай нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэхэд та бүхний мэргэн оюун, хүч оролцоо бид бүхний хамтын ажиллагаа ихээхэн чухал билээ.
Та бүхэн өөрсдийн үнэтэй санал, хүсэлтээ электрон шуудан болон бусад хэлбэрээр бидэнд ирүүлнэ гэдэгт найдаж байна.
Та бүхнийг Говь-Алтай аймгийн цахим ертөнцөд Govi-Altai.gov.mn хаягаар орж морилон саатахыг уръя.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР
0 comments:
Post a Comment