Tuesday, January 13, 2015

"Морин хуур" наадмын I шат эхэллээ

"Морин хуур-2014" оны шилдэг дуу шалгаруулах наадмын эхний шат өчигдөр эхэллээ. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг тус наадамд оролцож байгаа уран бүтээлийг энэ жил Эх орон телевизээр цацаж олон түмэнд хүргэх юм байна. Тус наадмын эцсийн шалгаруулалт 2-р сарын 07-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд Гала тоглолтын үеэр Гран при шагнал, оны шилдэг есөн дуу шалгарах юм.

Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадам хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучдын тухайн жилдээ хийсэн уран бүтээлийн чанар чансааг тодорхойлдог наадам юм.

0 comments:

Post a Comment