Monday, January 12, 2015

Одонгоо буцааж өгье гэв

Засгийн газрын 11-11 төвд татвар, халамжийн таналттай холбоотой гомдол мэдээлэл сүүлийн өдрүүдэд зонхилж байна. Үүнд, эхийн одонгийн мөнгийг эхчүүддээ олгох хэрэгтэй, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцсэн гомдол хамгийн их байгаа аж.

Тухайлбал, "Засгийн газрын тэргүүн өөрсдөөсөө болж манай улс өрөнд орсон байтал эргээд хэдхэн сая ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж байна. Энэ асуудал дээр анхаарч үзнэ үү. Гомдолтой байна",  "БГД-ийн 8-р хороон дээр эхийн одонгийн материал, өргөдөл авахгүй гэж байна. Энэ ямар учиртай юм бэ",  "Хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг хасах гэж байгаад эсэргүүцэж байна. ЧД 7-р хорооны ниийт иргэд" "Жирэмсэн эхчүүдийн 40,0 төгрөгийг ажил хөдөлмөр эрхлэж байгаа эхчүүд 7 сарын дунджаар бодож авна гэж байгаа.Энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна.Улсаас авч байгаа мөнгө биш ажил хийж төлсөн татварынхаа 1 хэсгийг авч байгаа зүйл учир үүнийг эргэн харна уу" гэсэн байв.

Мөн автомашины татварыг нэмэгдүүлж байгаад бухимдсан иргэд "Prius машин нь элдэв хорт утаа ялгаруулдаггүй, эко системтэй байтал яагаад татварыг нэмэгдүүлж байна вэ? Үүнийг яаралтай болиулж өгнө үү" "Prius машины татвар 108.000 төгрөг болж өөрчлөгдөн гэж байна. Энэ ямар учиртай юм бэ. Ийм байж болох уу" гэх зэргээр гомдоллосон байна.

Мөн хүүхэд одонгийн мөнгө хасах гэж байгаад эсэргүүцэж байгаа иргэдийн зүгээс одонгийн мөнгийг хасах юм бол бүх одонтой эхчүүд одонгоо Ерөнхийлөгчид буцаан өгье гэх санаачлага ч өрнөөд байна.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment