Monday, January 12, 2015

Нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ

Нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ

34 минутын өмнө

Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид  өнгөрсөн онд "Улаанбаатар смарт карт" компанийг байгуулахаар болсон. Тус компани  "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм.  Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болох аж.

О.САР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment