Tuesday, January 27, 2015

Ам.доллартай харьцуулсан евро сулрав

Ам.доллартай харьцуулсан евро сулрав

35 минутын өмнө

 

Евро мөнгөний ам.доллартай харьцуулсан ханш, Грект сөрөг хүчний зүүний радикалуудын САРИЗА эвсэл ялсан мэдээний улмаас даваа гаригт олон жилийн доод хэмжээнд хүртэл унасныг арилжааны мэдээ гэрчилж байна.

 

Даваа гаригт нэг евро 1,1176 ам.доллараар арилжаалагдан өмнөх өдрийн 1,1206 ам.доллар гэсэн үзүүлэлтээс доошлов. Сонгуулийн мэдээ гарсан даруйд еврогийн ханш 1,1098 ам.доллар болсон нь 2003 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт болжээ. Ам.долларын ханш Японы валюттай харьцуулахад 117,77-гоос 117,58 иен болон доошилсон байна. АНУ-ын худалдааны зургаан гол түншийн валютын сагсанд хамруулсан ам.долларын индекс 0,36 хувиар 95,14 пункт хүржээ.

САРИЗА эвслийн тэргүүн Алексис Ципрас  зээлдүүлэгч нартай  харилцаагаа эргэн харж, улс орныхоо бүх бодлогыг өөрчилнө гэсэн юм. Тэрээр Грекийн хямралаас гаргах Европын холбоо ба ОУВС-гийн нөхцлийн эсрэг байгаа гэдгийг хэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

0 comments:

Post a Comment