Monday, January 26, 2015

Грекийн алтан гургалдай Демис Руссос

Грекийн алдартай поп дуучин Демис Руссос 69 насандаа өөд болов.

Демис Руссос 1946  оны зургадугаар сарын 15-нд Египетийн Александрия хотод төржээ. Жараад оны сүүлчээр залуу хөгжимчин өөрийн нутаг нэгтэн хөгжмийн зохиолч Вангелисийн хамт "Aphrodite's Child" хамтлагийг үүсгэн байгуулж арт-рок дууны урлагаар дэлхийд алдаршсан юм.

70, 80-аад оны эхээр тэр гоцлолын карьер хийн өөрийн гол хитүүд болох "We Shall Dance", "Goodbye my love", "Souvenirs" дуунуудаа амилуулжээ. Сүүлийн жилүүдэд  тэрээр өөрийн хуучин хитүүдээ дуулж байлаа.

Руссос 1974 онд Парисийн тансаг дагуул хот Нейид ирэн суурьшсан ч хагас жилийг грекдээ өнгөрөөж байсан юм. Тэрээр тарган бие галбир болон гайхамшигтай уянгалаг тенор хоолойгоороо үзэгчдийг алмайруулж байлаа.

Хөгжимчин нэгдүгээр сарын 25-ны өдөр 69 насандаа Нейи хотноо таалал төгсчээ. Хөгжмийн карьерынхаа үед тэр өөрийн цомгийн 60 сая хувийг дэлхий даяар борлуулсан.

Фото: Lionel FLUSIN / Gamma-Rapho / Getty Images / Fotobank
Швейцарь, 20.10. 2007.  Женев хотод тоглолтоо хийж байгаа нь.

Фото: Chris Walter / WireImage / Getty Images / Fotobank
Aphrodite's Child хамтлаг, 1968 он. Демис Руссос, Лукас Сидерас, Вангелис.

Фото: Keystone-France / Gamma-Keystone / Getty Images / Fotobank
Эхнэр Доминик, хүү  Кирилл нартай цуг, 02.01.1975 .

Фото: Keystone-France / Gamma-Keystone / Getty Images / Fotobank
Шарль Азнавурын хамт Канн хотноо. Демис өөрийн шинэ «Роллс-Ройс» машиныг үзүүлж байгаа нь.

Фото: Susan Muhlhauser / Sygma / Corbis / All Over Press

Фото: Tony Frank / Sygma / Corbis

Фото: Leonard de Raemy / Sygma / Corbis / All Over Press

Фото: JP Laffont / Sygma / Corbis / All Over Press
Эхнэр Доминик хүү Кирилл нарын хамт Беверли Хиллс дэх гэртээ

Фото: REX / Roger Bamber / Fotodom

Фото: Tony Frank / Sygma / Corbis / All Over Press

Фото: REX / P Anastasselis / Fotodom
Охин  Эмилигийн хамт.

Фото: Mohamed Azakir / Reuters
Библос хотын наадам дээр Ливаны дуучин эмэгтэй Ханин Абу Шакратай  хамт дуулж байгаа нь. 2001 оны  наймдугаар сар.

Фото: REX / ITV / Fotodom
Руссос «Dame Edna Experience» гэх телевизийн хөтөлбөрт оролцлоо, 1987

Фото: Сергей Пономарев / «Коммерсантъ»
Орос. Демис Руссос Зул сарын баярын «Ave Maria» концертийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурлын дараа

Фото: REX / P Anastasselis / Fotodom
Ач хүүгээ загалмайлах ёслол дээр. Грек, 1996

Фото: REX / P Anastasselis / Fotodom
Демис Руссос өөрийн хоёр дахь эхнэр Марийн хамт, 25.06. 2010

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

0 comments:

Post a Comment