Tuesday, January 27, 2015

Бэлчээрээ алдсан өвөрмонгол малчин амиа хорложээ

Бэлчээрээ алдсан өвөрмонгол малчин амиа хорложээ

 

Өвөрмонголын Шилийн гол аймгийн малчин Төмөр гэгч бэлчээрийн газрыг нь эрх мэдэлтнүүд хууль бусаар булаасныг эсэргүүцэн өөрийгөө дүүжилжээ. Авга хошууны малчин 45 настай Төмөр нь өнгөрсөн долоо хоногт нутгийн удирдлагын байрны хаалганаас дүүжилж амиа егүүтгэсэн аж. Энэ хэргийг Шилийн гол аймгийн удирдлагууд үгүйсгэсэн бол Төмөрийн төрөл төрөгсөд болон хүний эрхийн байгууллагаас баталсан байна. Төмөр нь алдсан бэлчээрийн газраа эргүүлж авахын тулд орон нутгийн удирдлагуудад өргөдөл гомдол гарган олон жилийн турш цөхрөлтгүй хөөцөлдсөн аж.

 

Үүний зэрэгцээ даваа гаригт /I.26/ Өвөрмонголын нийслэл Хөх хотын захиргааны гадна 300 орчим малчин бэлчээрийн газраа эргүүлэн авахын төлөө жагсаал хийсэн байна.

 

Энэ хэрэг Өвөрмонголын малчдын бэлчээрээ хамгаалж, өв уламжлалаа хадгалж үлдэхийн төлөөх зөрчил тэмцэл хурцадсаныг гэрчилж буй юм. Өвөрмонголын 24 сая хүн амын 20 хүрэхгүй хувийг малчид эзэлдэг байна. Гэвч цөлжилт, уул уурхайн олборлолтын улмаас малчдын бэлчээрийн газар жилээс жилд хумигдсаар байгаа аж.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment