Хоолыг жинхэнэ урлаг болгон хөгжүүлж, хүний амтлах үнэрлэх харах хүртэх гээд бүхий л мэдрэхүйгээр хамгийн дээд таашаалыг хүртээж чаддаг дэлхийн шилдэг ресторануудыг "Time" сэтгүүл нэрлэжээ.
1. Noma
Дани улсын Копенгаген хотноо байрлах энэхүү ресторанд хоёр хүн хоол захиалахад дунджаар 600 орчим ам.долларын үнэтэй байдаг байна. Гэхдээ энэ үнэнд дарс болон десерт ордоггүй байна.






2. Celler de Can Roca
Испанийн Жирона хотод байрлах энэхүү ресторан нь хоёр хүний хоол авахад 390-480 ам.долларын үнэтэй. Энэ үнэнд дарс болон десерт ороогүй. Уг рестораныг ах дүү гурав үүсгэн байгуулсан ба өөрсдөө хоолоо хийн зочдоо дайлдаг чадварлаг тогооч нар юм байна.






3. Maison Lameloise
Францын Чагни хотноо байрлах энэхүү ресторан жуулчдын хамгийн очих дуртай газруудын нэг. Тус ресторанд нэг удаа хоол идэхэд 500 орчим ам.доллар зарцуулна.






4. Midsummer House
Английн Кембрижд байрлах уг ресторан Английн хамгийн шилдэг ресторанаар нэрлэгддэг. Үнийн хувьд 400 орчим ам.доллараар хоёр хүн хоолонд орно.






5. Франц кафе
Шинэ Зеландын Окленд хотноо байдаг Франц кафе нэртэй энэхүү зоогийн газар гайхалтай чамин хоолоороо алдартай. Үнийн хувьд 360-525 ам.доллар.






6. Epicure
Францын Парис хотноо байрлах уг ресторан дэлхийн хамгийн шилдэг рестораны тоонд жил болгон ордог.






7. Osteria Francescana
Италийн Модена хотноо байрлаг энэхүү ресторанд хоёр хүн хоол идэхэд 360-550 ам.долларын үнэтэй.






8. Eleven Madison Park
Америкийн Нью-Йорк байрлах энэхүү ресторын хоолны дундаж үнэ 450 ам.доллар /хоёр хүний/.






9. D.O.M.
Бразилийн Сан Пауло хотноо байрладаг. Хоёр хүний хоолны үнэ дунджаар 400 ам.долларын үнэтэй.






10. Vendфme
Германы Бергиш Гладбахад байрлах уг ресторан гоёмсогоор чимэглэсэн тансаг хоолоороо алдартай.






Т.АНУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment