Үндэсний үйлдвэрлэл, худалдааны төв үүдээ нээнэ
Өчигдөр 18 цаг 0 минут
Аж үйлдвэрийн яам, "Нар-Мон" ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв" ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 12 цагаас үүдээ нээх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой эл худалдааны төв нээгдсэнээр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр авах боломжтой болох юм. Эдийн засгийн хямралын энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төгрөгийг үнэгүйдлээс аврах гарц гэж харж буй хүмүүс цөөнгүй байна.
Д.ЦЭЦ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment