Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ үеэр 2014 оны шилдгүүдээр www.bukh.mn вэбсайтын фото сэтгүүлч Ч.Ганбат, ETV телевизийн спортын сэтгүүлч Т.Ганзул нар тодорч тус бүр хагас сая төгрөгийн шагнал хүртэв.
Ч.Ганбатын хувьд Сочи-2014 цагаан олимпийн наадам, Инчон-2014 Азийн зуны спортын наадмуудыг сурвалжилж, тухай бүрт нь үзэсгэлэнгээ гаргаж олон нийтийн хүртээл болгосон төдийгүй Монгол орны хилийн дагуу долоон сар гаруй үргэлжилсэн "Морьтон Монгол" төслийг амжилттай зохион байгуулсан юм. ETV телевизийн захирлаар саяхнаас дэвшин ажиллаж буй Т.Ганзул бүсгүй хөлбөмбөгийн ДАШТ-ий "FIFA 2014 World Cup" төслийг удирдаж, спортын бусад олон төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэн тул ийнхүү Оны шилдгээр тодорчээ.
Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын ахмад сэтгүүлч Р.Чулууны нэрэмжит шагналыг гардуулсан билээ. УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Баттулгын санаачилж санхүүжүүлсэн энэ шагналын анхны эздээр ETV телевизийн сэтгүүлч тайлбарлагч С.Шижирбат, мэдээллийн www.gogo.mn вэбсайтын сэтгүүлч У.Бадамцэцэг, "Таван цагариг" сонины фото сэтгүүлч Э.Харцага нар шалгарлаа.








0 comments:
Post a Comment