Лос-Анжелесаас хулгайлагдсан зургууд олджээ

Марк Шагал. 1969 он
Архив AP Photo
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Цагдаагийн албаныхан хамтран зургаан жилийн өмнө хулгайлагдсан Марк Шагал, Диего Ривера нарын уран зургуудыг Лос-Анжелесаас олжээ.
Los Angeles Times сонин мэдээлснээр, нийтдээ 10 сая доллар гаруйгаар үнэлэгдэх есөн зургийг олжээ. Тусгай ажиллагааг Баруун Лос-Анжелесийн нэгэн буудалд хийсэн байна. Тусгайн ажилтнууд худалдан авагчийн дүрээр 45 настай Рауль Эспиноза гэгчтэй танилцжээ. Тэрээр зураг тус бүрийг бэлэн 700 мянган доллараар зарах гэжээ.
Зургуудыг Калифорни мужийн Энсино хотын тансаг хороололд амьдардаг зураг цуглуулагчийн гэрээс хулгайлсан юм. Хулгайчид гал зуухны өрөөнийх нь онгорхой цонхоор байран нэвтэрч нийтдээ 12 ширхэг зургийг хулгайлсан юм.
Эспинозад хулгайн эд зүйлийг нуун дарагдуулж байсан гэх ялыг тулгаад байна. Тэрээр зургуудыг гурав дагч хүнээс худалдан авсан гэж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment