Sunday, December 7, 2014

"Сувдан сондор-10" үзэсгэлэн гарна

"Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл" соёл эрдэм шинжилгээний "Сувдан сондор – 10" аялалын үр дүнд зориулсан үзэсгэлэнг ирэх долоо хоногийн мягмар гариг буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Үндэсний Музейд дэлгэх гэж байна. "Сувдан сондор – 10" ээлжит аялал шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн баг бүхий 20 гаруй бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдын нутгаар 3000 орчим км замыг туулж дорнын хээр талын экологийн байдал, түүх соёлын үл хөдлөх дурсгал, нүүдэлчдийн соёлын өвийн талаар судалгаа хийсэн байна.

Д.ЦЭЦ

 

0 comments:

Post a Comment